2015.03.09-НИЙ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2015-03-10 09:14:33
151
2015.03.09-ны өдөр Иргэнийн хэргийн тойм
1. Сум дундын 19 дүгээр шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Ц.Уугантуяагийн нэхэмжлэлтэй Б.Алдарбатад холбогдох \"Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Сум дундын 19 дүгээр шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Д.Наранчимэгийн нэхэмжлэлтэй Г.Дашнямд холбогдох \"1.830.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2015.03.09-ны өдөр Эрүүгийн хэргийн тойм
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Цэвэгдорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Цэвэгдоржид 6 сарын баривчлах ял, шүүгдэгч Б.Болдбаатарт 4 сарын баривчлах ял оногдуулав.
2. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ууганбаатар холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Ууганбаатарт 3 жил 10 хоногийн хорих ял оноож 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзав.