Уншиж байна...
“Иргэн”-2014 системийн сургалт зохион байгуулагдлаа
2016-01-14 07:22:27
202

2015 оны 01 сарын 12-ны өдөр Иргэний хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын дарга, мэдээллийн технологи, мэдээлэл лавлагаа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар хамтарсан зөвлөгөөн, сургалт зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнөөр \"Иргэн”-2014 бүртгэл системийн программын хэрэгжилт, хойшид түүнд хэрхэн хяналт тавих талаар ярилцлаа.
Сургалтыг мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Наранцэцэг зохион байгуулж, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах нар хамрагдлаа. Нийт 3 цагийн сургалтаар системийн хэрэглэгч бүрийн эрхээр туршилтын серверт хандаж, хэрэг, нэхэмжлэл, бусад бүх ажиллагаануудыг хийж, дүр болгон дээр тухайлан ярилцаж ажиллаа.
Мөн системд хийгдсэн нэмэлт ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, системийн хэрэгжилтийг 14 хоног тутамд шалгаж, мэдээллийг ерөнхий шүүгч, тамгын газрын даргад танилцуулж байхаар тогтлоо.

Эхлэлд очих