ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН ГАЗАР, ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
2016-02-19 09:02:31
226
Сүхбаатар аймаг дахь хуулийн байгууллагууд жил бүр хамтрасан зөвлөгөөн зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн зөвлөгөөнийг Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс 2016.02.18-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Д.Сугар, Ч.Оюунгэрэл, шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг, аймгийн прокурор Б.Очбадар, орлогч прокурор Н.Эрдэмбилэг, аймгийн прокурорын тамгын хэлтсийн дарга, туслах прокурор С.Сугар, хяналтын прокурор Г.Амарсайхан, Ц.Роза, Д.Энх-Амар, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Сансартайван, ахлах шинжээч Г.Цолмон, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга дэд хурандаа Г.Ганхуяг, ахлах мөрдөн байцаагч хошууч Д.Сэргэлэнбаяр, мөрдөн байцаагч ахлах дэслэгч А.Манлайбаяр, ахлах дэслэгч Б.Буяннэмэх, ахмад О.Оюунбадрах, хэсгийн байцаагч хошууч О.Энхтуяа, жижүүрийн ахлах офицер хошууч О.Батзориг, жижүүрийн офицер ахлагч Ц.Энхбат нар оролцлоо.
Уг зөвлөгөөнөөр: \"2015 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаасан хэргийн талаар” Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид тус тус илтгэл тавьж, \"Прокурорын ажлын ачаалал”-ын талаархи судалгааг аймгийн прокурорын газрын орлогч прокурор Н.Эрдэмбилэг танилцууллаа.
Мөн шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг Улсын яллагч, өмгөөлөгч нараас шалтгаалж шүүх хуралдаан хойшлосон талаархи судлагааг танилцуулаа.
Зөвлөгөөнд оролцогчид хавтаст хэрэгт илэрч байгаа алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Хамтарсан зөвлөгөөнөөс эрүүгийн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж, иргэдийн хуулийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх үр дүнг хүлээж байгаа нь онцлог юм.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー