Уншиж байна...
Шүүхэд баярлалаа
2016-02-26 10:10:51
224

Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн сургагч багш ахлах дэслэгч А.Золбаяр:
\"Шүүх ба олон нийт ” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн тамгын газраас Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн офицер, ахлагч, энгийн ажилтан, хугацаат цэргийн албан хаагч  гээд давхардсан тоогоор нийт 270 гаруй ажилтан албан хаагч нарт 3 удаагийн  6 цагийн шат дараалсан сургалтуудыг зохион байгууллаа. 
Уг сургалтууд нь манай зэвсэгт хүчний 338 дугаар ангийн ажилтан албан хаагч, хугацаат цэргийн албан хаагч нарын эрхэлж байгаа ажил мэргэжил, албан тушаалд нь тохируулж сургалтуудынхаа сэдвийг сонгон бэлтгэж явуулсан нь илүү үр дүнтэй байлаа. Жишээ нь: Хугацаат цэргийн албан хаагч нарт мөрдөгдөж байгаа болон шинээр батлагдсан эрүүгийн хуулинд дахь цэргийн гэмт хэргийн талаар, Офицер ахлагч нарт \"Гэмт хэргийн тухай ойлголт, шалтгаан нөхцлийн талаар” энгийн ажилтан албан хаагч нарт \"Хөдөлмөрийн гэрээний ойлголт, хөдөлмөрийн гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулсанд нь нийт зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүний өмнөөс Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газарт талархал илэрхийлье. 
Мөн \"Шүүх ба олон нийт” хөтөлбөр, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүн болон \"Шүүх” гэдэг байгууллага нь олон нийтэд нээлттэй үйлчилгээний байгуулага гэдгийг ойлгосон. 
 
 

Эхлэлд очих