Уншиж байна...
“Иргэн”-2014, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системүүдийг шалгалаа.
2016-02-26 10:16:50
221

\"Иргэн”-2014, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системүүдийг алдаа зөрчилгүй ажиллах зорилтын хүрээнд мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн  Ж.Дэлгэрхишиг нар 14 хоногийн давтамжтайгаар нэгдсэн системүүдийн ашиглалтын талаар шалгалт хийж, уг ажлын талаар  Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нарт илтгэх хуудсаар танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцлага зохион байгуулдаг. 
Шалгалтын үр дүнд: Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн ашиглалтын алдаа засагдсан байна. Харин Иргэн”-2014 нэгдсэн системийн ашиглалтын зарим алдаа засагдаагүй байсан бөгөөд энэ талаар арга хэмжээ авч ажиллах талаар шүүгч, шүүгчийн туслах нарт танилцууллаа. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэлээс шүүгчийн туслах нарт, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өглөө. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
\"Иргэн”-2014, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системүүдийг шалгалаа .
 
2016 оны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системүүдийг алдаа зөрчилгүй ажиллах зорилтын хүрээнд мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн  Ж.Дэлгэрхишиг нар 2016 оны 01 сарын 21-22-ны өдрүүдэд  Иргэн”-2014, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системүүдийн ашиглалтын талаар шалгалт хийлээ.
Шалгалтын дүнг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүгчийн туслах нарт илтгэх хуудсаар танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцлага зохион байгууллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  шүүхийн тамгын газрын дарга, мэдээллийн технологи, мэдээлэл лавлагаа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар хамтарсан зөвлөгөөн, сургалт зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнөөр \"Иргэн”-2014 бүртгэл системийн программын хэрэгжилт, хойшид түүнд хэрхэн хяналт тавих талаар ярилцлаа. 
Сургалтыг мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Наранцэцэг зохион байгуулж, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах нар хамрагдлаа. Нийт 3 цагийн сургалтаар системийн хэрэглэгч бүрийн эрхээр туршилтын серверт хандаж, хэрэг, нэхэмжлэл, бусад бүх ажиллагаануудыг хийж, дүр болгон дээр тухайлан ярилцаж ажиллаа.
Мөн системд хийгдсэн нэмэлт ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, системийн хэрэгжилтийг 14 хоног тутамд шалгаж, мэдээллийг ерөнхий шүүгч, тамгын газрын даргад танилцуулж байхаар тогтлоо. 
 
 
 
\" Шүүх ба олон нийт \" хөтөлбөрийн хүрээнд зэвсэгт хүчний
338 дүгээр анги дээр сургалт
зохион байгуулагдлаа
 Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан  шүүх ба олон нийт хөтөлбөрийн хүрээнд зэвсэгт хүчний 338 дүгээр ангийн нийт 80 гаруй бие бүрэлдэхүүнд олон нийттэй  харилцах албаны мэргэжилтэн Б.Ариунбаяр, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг нар \" Гэмт хэргийн тухай ойлголт”, \" Эрүүгийн хэргийн нөхцөл, байдал”, шинээр батлагдсан  Эрүүгийн хуулийн  сургалт хийж, албан  хаагчдын асуусан асуултанд хариулт өгч, гарын авлага тарааж мөн шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажлуудыг танилцууллаа. 
 
\" Центавр” тэмцээн зохион явууллаа
Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Шүүхийн залуучуудын зөвлөлөөс танин мэдэхүйн \" Центавр” тэмцээнийг сум дундын анхан шатны эрүү, иргэний шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Тамгын газар гэсэн 4 багийн  дунд зохион явууллаа.
Тэмцээнд Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг 1 дүгээр байр, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг 2 дугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдлаа. 
 
 

Эхлэлд очих