Уншиж байна...
2016 оны 03 сарын 14-ний өдрийн эрүүгийн хэргийн тойм
2016-03-15 01:30:19
214

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр  зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15-д зааснаар хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Золбаяр, А.Өлзий-Орших, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Золбаяр, А.Өлзий-Орших, П.Оюунбат нарт  холбогдох  эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, Г.Золбаярыг 25 жилийн, А.Өлзий-Оршихыг 20 жилийн хорих ялаар шийтгэж, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. П.Оюунбатыг 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв. 
Тойм бичсэн: ШХНБД Б.Цолмон

Эхлэлд очих