Уншиж байна...
2016.03.23-ны өдрийн иргэний хэргийн тойм
2016-03-24 05:57:23
198

1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар Засаг даргын орлогч Р.Саранцэцэгт холбогдох \"10.484.930 / арван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга есөн зуун гуч / төгрөгийг гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
2. Сүхбаатар аймгийн Аудитын газрын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох  \"актын төлбөр 20.000.000 / хорин сая / төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдааныг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Сүхбаатар аймгийн Аудитын газрын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох  \"актын төлбөр 56.000.000 / тавин зургаан сая / төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдааныг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Л.Хүрэлтогоогын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Эхлэлд очих