Уншиж байна...
Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа
2016-03-29 05:35:14
231

2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр \"Сүхбаатар аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ийн урлагийн танхимд  Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нарт \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, \"Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”,нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журмуудаар сургалт зохион байгуулав.
Сургалтыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр нар явуулж, сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Шүүгч Д.Сугар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч нар дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж иргэдийн төлөөлөгч нартай харилцан ярилцлаа.

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

Мөн мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага тарааж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк   тус тус танилцуулж, 2016 онд сонгогдсон нийт иргэдийн төлөөлөгч нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөж, шүүх хуралдаанд идэвхтэй оролцохыг хүслээ.

 

 

 

 

 

 

 

 

Эхлэлд очих