Уншиж байна...
Н.Очирбат Шүүхийн иргэдийн төлөөлөгч бол хариуцлагатай ажил
2016-04-04 06:49:06
223

 

 Миний бие Очирбат 63 настай, улсад 30 жил худалдааны байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан жирийн нэг иргэн байна.

 

 

Нэг өдөр гэртээ байж байтал Сүхбаатар аймгийн шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг намайг 2016 онд шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон болохыг утсаар мэдэгдсэн. Ингээд би дуудсаны дагуу шүүхэд иргэний үнэмлэх, нотлох бичиг баримтаа авч очиж, уулзсан. Шүүх дээр үүдний тахараасаа эхлээд намайг найрсаг хүлээж авч, Дэлгэрхишиг гэдэг эмэгтэй угтаж, хууль гэхээсээ илүү иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар эхлээд энгийн ойлгомжтой тайлбарлаж, дараа нь ганцаарчилсан сургалт зохион байгуулсан.

 

Сургалтаар \"Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, хуультай холбогдуулж гаргасан журмуудын талаар, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож байгаа талаар бичлэг үзүүлсэн. Тэрнийг үзээд ямар эрх үүрэгтэй оролцож болохыг ойлгосон.

 

 

Дараа нь эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шүүгчийн туслахтай уулзуулсан. Би шүүгчийн туслахтай уулзаад ямар хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцож байгаа тухай мэдээлэл авч, хэргийн материалтай танилцаж ямар их хариуцлагатай ажил болохыг мэдсэн. Шүүхээс надад гарын авлага өгсөн тэрийг сайн уншиж судалсан. Тэгээд 5 хоногийн дараа шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, гэм буруугийн талаарх дүгнэлтээ гаргасан.

 

 

Миний бие шүүх хуралдааны явцыг нүдээр үзэж, харахад надад сонирхолтой байсан. Шүүх шинэчлэгдлээ, шүүх ил тод боллоо гэж зурагтаар их л ярьдаг, нарийн учрыг нь сайн ойлгодоггүй байсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцсоноос хойш шүүхийн талаар нэлээд мэдээлэлтэй болоод зогсохгүй, шүүхийн тухай мэдээлэл, нэвтрүүлгийг сонирхон үздэг, ойлгодог болсон.

 

 

Саяхан бас Сүхбаатар аймгийн шүүхийн тамгын газраас Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын хөтөлбөртэй, урилга надад ирсэн. Тэр сургалтанд очиход шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нар гайхсан, айсан, эмээсэн байдалтай байсан. Би тэр хүмүүст зөв ойлголт өгөхийг хичээсэн. Учир нь би шүүх хуралдаанд оролцоод иргэдийн төлөөлөгч ямар байр суурьтай оролцдог, дүгнэлтээ яаж гаргадаг тухай мэдсэн байсан учраас тэдэнд сандрах хэрэггүй гэдгийг өөрийн зүгээс тайлбарлаж хэлсэн. Шүүхийн шинэтгэлийн нэг хэлбэр нь иргэдийн төлөөлөгчийн оролцоог хуулиар зохицуулсан явдал юм байна гэдгийг би шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод маш сайн мэдэж авлаа. Яагаад гэхээр жирийн иргэнээ ингэж шүүх хуралдаанд оролцуулна гэдэг чинь гэрээсээ холддоггүй бидэнд урам зориг өгч байна. Өөр илүү их юм мэдмээр, хиймээр сайхан мэдрэмж төрүүлсэн.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

 

 

Хуулиараа жилд нэг л удаа шүүх хуралдаанд оролцох юм байна лээ. Миний хувьд жилд 2-3 удаа оролцвол зүгээр юм шиг санагдсан. Бусад иргэдийн төлөөлөгч нартаа хэлэхэд шүүх хуралдаанд сонгогдсон тохиолдолд шүүх хуралдаа цааргалалгүй ирж оролцоорой. Иргэн хүнийхээ хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээрэй гэж хэлмээр байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож шүүх хуралдаанд оролцсондоо баяртай байна.

 

Эхлэлд очих