Уншиж байна...
Шүүх ба олон нийт хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
2016-04-15 00:11:46
227

\" Шүүх ба олон нийт ” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 14-нд Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг \" Хөдөлмөрийн гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал”, \"Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулиар” ажилтан, албан хаагч  нарт, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр  Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргээс \" Насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогч”-ийн судалгааг  сүүлийн 3 жилийн байдлаар гаргаж  хүүхэд хамгаалалын асуудал хариуцсан мэргэжилтэн нарт танилцуулж, насанд хүрээгүй шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж  буй хүчин зүйлүүдийн талаар   мэдээлэл хийж, харилцан ярилцлаа.  
  Сургалтын үр дүнд насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт  холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнгүүдтэй хамтарч аймгийн төвийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиуд, сургуулийн  дотуур байранд  хамтарсан багаар сургалт зохион байгуулахаар боллоо. Мөн сургалтын үеэр шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг танилцууллаа
 
 

Эхлэлд очих