Уншиж байна...
“Өсвөрийн цагдаа бүлгэм”-ийн хүүхдүүд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
2016-04-19 04:37:28
209

\"Өсвөрийн цагдаа бүлгэм”-ийн хүүхдүүд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

\"Шүүх ба олон нийт хөтөлбөрийн хүрээнд”  Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 4 сургуулийн \"Өсвөрийн цагдаа” бүлгийн 7-12 дугаар ангийн нийт 32 сурагчдыг  шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, сургалт зохион байгууллаа.
Шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн шинэчлэл, ажлын онцлог, үйл ажиллагааны талаар танилцууллаа. 

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр  \"Гэмт хэргийн тухай ойлголт”, Насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогчийн тухай \"  сэдвүүдээр сургалт зохион байгуулж, эрх зүйн тохиолдол дээр багаар ажиллууллаа. Мөн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны явцтай танилцуулж тэдний сонирхсон асуултанд хариуллаа. 

 

 

 

Эхлэлд очих