Зүүн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилчдын ажил мэргэжил, спортын наадмын хошой аварга боллоо.
Хэнтий аймгийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан \"Зүүн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг” 2016 оны 04 дүгээр сарын 29-30, 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар болон тус аймаг дахь анхан шатны шүүхүүд амжилттай зохион байгууллаа.
Уралдаан тэмцээнд: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Бор-Өндөр суман дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, тамгын газрын ажилтнууд спортын 7 төрөлд авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорьж өрсөлдлөө.
Манай баг тамирчид бүтэн 3 өдрийн турш хурдтай, хүчтэй, авхаалж, самбаатай байж \"Зүүн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг”-ийн шилдэг шүүх, тамирчид нь байж чадсан нь бидний бахархал юм.
Уг тэмцээн уралдаан нь 2 дахь жилдээ зохион байгууллагдаж байгаа бөгөөд зүүн бүсдээ 2 жил дараалан манай хамт олон манлайлж тэргүүн байр, \"Цом”-ын эзэн болсондоо баяртай байна. Ийнхүү амжилтаа бататгаж хошой цомын эзэн болоход манай баг тамирчдын хүчин зүтгэл, сэтгэл нэг байсныг дурдах нь зүйтэй байна.
2.Ширээний теннисний эмэгтэй төрөлд: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Энэбиш овогтой Цолмон 1 дүгээр байр,
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー