Уншиж байна...
2016 оны 05 сарын 26-ны өдрийн эрүүгийн хэргийн тойм
2016-05-30 05:23:09
193

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Амгаланбаатарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэв.  
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Б.Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэв.  
Тойм бичсэн: ШХНБД Б.Цолмон

Эхлэлд очих