Уншиж байна...
2016 оны 05 сарын 27-ны өдрийн эрүүгийн хэргийн тойм
2016-05-30 05:25:15
210

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг  нэмэлт мөрдөн байцаалтанд буцаав. 
2.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батхүрэл, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Батцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд С.Батцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1№т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж Өршөөн хэлтрүүлэв, 
Д.Батхүрэлийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэв. 

Эхлэлд очих