Уншиж байна...
2016 оны 06 сарын 09-ний өдрийн эрүүгийн хэргийн тойм
2016-06-13 00:11:32
204

1. 2.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цогтгэрэлд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаав. 
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Д.Батмөнхийг  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэв.
 
 
 

Эхлэлд очих