Уншиж байна...
2016 оны 06 сарын 21-ны өдрийн эрүүгийн хэргийн тойм
2016-06-24 01:56:59
197

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гантулга, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхтулга нарт холбогдох хэргийг хэлэлцээд Ж.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын, Б.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, ялтан Ж.Гантулгад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг, ялтан Б.Мөнхтулгад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Ж.Гантулгын биеэр эдлэх хорих ялыг 1 жил 5 сар, Б.Мөнхтулгын биеэр эдлэх хорих ялыг 1 сараар тогтоов.

2. 1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхжаргалд холбогдох хэргийг хэлэлцээд Б.Энхжаргалыг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэв.

Тойм бичсэн: ШХНБД Б.Цолмон

Эхлэлд очих