Уншиж байна...
2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн эрүү, иргэний хэргийн тойм
2016-07-01 05:53:36
219

 
2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн тойм
1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22/А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.Батхүрэл, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нарын гомдлоор шүүгчдэгч Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт холбогдох хэргийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22/а дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунгэрэлийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Оюунсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн  2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Оюунсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаав.
3. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын мөрдөн байцаалтад буцаасан 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Г.Амарсайханы эсэргүүцлээр яллагдагч Ц.Бадамгаравт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ
 
2016оны 06 дугаар сарын 27-ны өдрийн иргэний хэргийн тойм
1. Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.Чойжилмаагийн нэхэмжлэлтэй, А.Гансайханд холбогдох хэргийг Б.Чойжилмаагийн гомдлоор хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 09.00 цагт хэлэлцэхээр хойшлуулав. 
Тойм бичсэн: ШХНБД Б.Цолмон
 

Эхлэлд очих