Уншиж байна...
2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн иргэн, захиргааны зөрчлийн тойм
2016-07-07 00:25:49
215

Иргэний хэрэг:
1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Мөнхзулын давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Н.Мөнхзулын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Хүдэрхангайд холбогдох \"тэтгэлэг гаргуулах” тухай хэргийг шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг хүртэл  хойшлуулав.
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 196 дугаар шийдвэрийг эс зөвчөөрч С.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, О.Гантулгад холбогдох \"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй, С.Гантулгын \"18.788.000 / арван найман сая долоон зуун наян найман мянга / төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 196 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Б.Цолмон
3. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн, Б.Батсайханы гомдлоор Ц.Хүрэлбаатарт холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Б.Батсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалд шүүх хуралдааны оролцогчид гомдол гаргах эрхгүй болов.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ
Захиргааны зөрчил:
1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын тэргүүн дэд дарга Т.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлоор зөрчил гаргагч Д.Шижирбаатарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг хянан хэлэлцээд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Т.Мөнхболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын тэргүүн дэд дарга Т.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлоор зөрчил гаргагч Д.Болд-Эрдэнэд холбогдох захиргааны зөрчлийн материалыг хянан хэлэлцээд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Т.Мөнхболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эхлэлд очих