Уншиж байна...
2016 оны 09 сарын 08-ны өдрийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2016-09-09 02:40:42
218

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Баярсайханд холбогдох хэргийг хэлэлцээд, шүүгдэгч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр М.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
2.  Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Энхбатад холбогдох хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Д.Энхбатыг 5 сар 20 хоногийн хорих ялаар шийтгэв.  

Эхлэлд очих