Уншиж байна...
2016 оны 09 сарын 15-ны өдрийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2016-09-16 02:26:38
229

1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Нямлхагавад холбогдох хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Ч.Нямлхагвын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ
 
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Мөнхжаргалд холбогдох хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Ө.Мөнхжаргалыг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэв. 
3. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зоригтбаатарт холбогдох хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Б.Зоригтбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1,152,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Тойм бичсэн: ШХНБД Д.Эрдэнэцэцэг
 

Эхлэлд очих