Уншиж байна...
09 дүгээр сарын 27-ны өдрийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2016-09-29 02:15:05
220

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Боргилд холбогдох хэргийг хэлэлцээд, шүүгдэгч О.Боргилыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв. 
2.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Буянхишигт холбогдох хэргийг хэлэлцээд, Б.Буянхишигийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв. 
3.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Тодхүүд холбогдох хэргийг хэлэлцээд А.Тодхүүг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв. 
Тойм бичсэн: ШХНБД Б.ЦОЛМОН 
 
 
 
 
 
 
 

Эхлэлд очих