Уншиж байна...
2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2016-10-16 03:37:37
218

1. Г.Будсүрэнгийн нэхэмжлэлтэй, Б.Энх-Одод холбогдох \"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв
2. Ж.Мөнхтуулын нэхэмжлэлтэй, Ц.Галбадрахад холбогдох \"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. С.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Г.Төмөрхуягт холбогдох \"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд эцэг тогтоолгох шинжээчийн дүгнэлт иртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.
4. Т.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, Н.Жанцанбалданд холбогдох \"20,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулав.
5. \"Буянцацрах” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэчимэгт холбогдох \"7,981,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих