Уншиж байна...
2016.10.21-ний өдрийн иргэний хэргийн тойм
2016-10-24 00:40:01
215

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны тойм

1. Г.Балжмаагийн нэхэмжлэлтэй, Ж.Түмэнбаярт холбогдох \"гэм хорын хохирол 1,634,072 / нэг сая зургаан зуун гучин дөрвөн мянга далан хоёр / төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Ө.Чулуун-Эрдэнэд холбогдох \"гэрлэлт цуцлуулах тухай” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. \"Капитал” банкны нэхэмжлэлтэй, Б.Батчимэгт холбогдох \"266,999,540.45 / хоёр зуун жаран жзургаан сая, есөн зуун ерэн есөн мянга, таван зуун дөчөн төгрөг, дөчин таван мөнгө / төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Х.Сүхбаатарын нэхэмжлэлтэй  \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
5. Т.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, Н.Жанцанбалданд холбогдох \"20,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
 

 

Эхлэлд очих