Уншиж байна...
\
2016-11-17 02:45:27
237

       \"Шүүхийн спортын их наадам – 2016” тэмцээнд амжилттай оролцлоо

Монгол улсад орчин цагийн шүүх үүсгэн байгуулагдасаны 105 жилийн ой, Улсын дээд шүүх байгуулагдсан 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан \"Шүүхийн спортын их наадам 2016” тэмцээн 2016 оны 11 сарын 9-өөс 2016 оны 11 сарын 11-ны өдрүүдэд Улаанбаатар хот Буянт ухаа спортын ордонд зохион байгуулагдаж, Улсын дээд шүүх , Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл, орон нутгийн шүүхүүдийн 31 багийн 672 тамирчин  гар бөмбөг, сагсан бөмбөг, ширэний теннис, шатар зэрэг спортын 4 төрөлд  хурд  хүч авхаалж самбаагаа сорилоо. 
Тус тэмцээнд Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид спортын 4 төрлөөр оролцсоноос Б.Цэрэнханд ахлагчтай эмэгтэй гар бөмбөгийн баг тамирчид 2 дугаар байр эзэлж мөнгөн медалийн эзэн боллоо.  
Тэмцээний үеэр  эмэгтэй гар бөмбөгийн багийн ахлагч Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд нь гар бөмбөгийн спортын 1 дүгээр зэрэг хүртлээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

Эхлэлд очих