Уншиж байна...
2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2016-12-20 01:39:52
203

 

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Батчимэгийн давж заалдах гомдлоор Капитал банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй, Б.Батчимэгт холбогдох \"566,999,540.45 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 363 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлоор \"Буянцацрах ХЗХ”-ны нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэчимэгт холбогдох \"Үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,981,000 төгрөг, нийт 7,981,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эхлэлд очих