Уншиж байна...
2016 оны шилдэг шүүгч, ажилчиддаа шагнал гардууллаа.
2017-01-02 01:47:33
219

2015 оны 12 сарын 24-ны өдөр тус шүүхийн Шүүх хуралдааны \"А” танхимд оны шилдгүүдээ шагнах ёслолын арга хэмжээ болж Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгальмаа, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд нар оны аварга шүүгчээр, шүүгчийн туслах Н.Баярбаатар төрийн захиргааны тэргүүний албан хаагчаар,  бичиг хүргэгч У.Эрдэнэжаргал төрийн үйлчилгээний тэргүүний албан хаагчаар тус тус шалгарч  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Оны шилдгээр шалгарсан нийт шүүгч ажилчиддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
 

Эхлэлд очих