Уншиж байна...
ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2017-01-02 06:24:00
231

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 172 дугаар зарлигаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгч Х.Санжидмаагийн \"Шүүгчийн тангараг өргөх” ёслолын арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдааны В танхимд зохион байгуулагдлаа.

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг нээлээ. 

 

 

 

 

Уг үйл ажиллагаанд: Сүхбаатар аймгийн прокурорын газрын орлогч прокурор Эрдэмбилэг, Цагдаагийн газрын дарга Лхагвасайхан, Шүүх шинжилгээний албаны дарга Ганбаатар , өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Хүдэр, шүүхийн өндөр настан С.Өлзийсайхан нар урилгаар оролцож, хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг орлон гүйцэтгэгч О.Баатарсүх, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян, өндөр настан С.Өлзийсайхан нар шинээр томилогдсон шүүгч Х.Санжидмаад баяр хүргэж цаашдын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөж баяр хүргэлээ.

 

 

 

Эхлэлд очих