Уншиж байна...
Шүүхийн иргэдийн төлөөлөгч сэтгэгдэлээ илэрхийллээ
2017-01-12 08:08:33
235

                         Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төрийн далбаанаасаа адис авах сайхан байлаа.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Ц.Цээсүрэн миний бие 67 настай. Би  улсад  40  өөд жил ажилласан хүн. Миний бие өнөөдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлж иргэдийн төлөөлөл болж хэнээс ч хараат бусаар шударгаар гэм буруугийн талаар дүгнэлт гаргах маш хариуцлагатай ажлыг гүйцэтгэсэндээ сэтгэл өндөр байна.
Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын өмнө  тангараг өргөж, төрийн сүлд дээ мэхийн ёсолж, төрийн далбаанаасаа адис авах сайхан байлаа.
Би шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлыг мэднэ.Түүний нэг болох \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг сайн мэднэ. Урьд нь энэ хууль батлагдаж гараагүй байхад шүүх хуралдаанд ардын төлөөлөгч гээд байнга бидний үеийн хэдэн хүн шүүх хуралдаанд  суудаг байсан. Ерөнхийдөө шүүх хуралд ямар үүрэгтэй оролцох, дүгнэлтээ яаж гаргах тухай ойлголт байдаг байсан. Гэвч өнгөрсөн үеийг одоо үетэй харьцуулахад их өөрчлөгдсөн байна.

Энэ хуулийн хувьд 25 наснаас дээш иргэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр  сонгогдож байна. Залуу, дунд ахмад үе үеийн төлөөллүүд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож оролцох тул та бүхэн, иргэд ард түмнийхээ төлөөлөл болж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд  шүүх хуралдаандаа идэвхтэй оролцохыг хүсэж байна.  Энэ нь иргэн бидний үүрэг шүү.

 


Эхлэлд очих