Уншиж байна...
Дотоодын сургалтуудыг зохион байгуулагдлаа
2017-01-15 06:42:28
233

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирсэн 2016.12.01-ний өдрийн 04/1233 дугаартай албан бичгийн хүрээнд шүүхийн тамгын газар нь төлөвлөгөө гарган дараах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд: 
1. Сүхбаатар аймгийн төрийн захиргаа удирдлагын хэлтсийн газрын дарга, засаг даргын зөвлөх зэрэг ажлыг хийж, олон жил төрийн албанд ажилласан Б.Сүхбаатарыг урьж \"Шүүхийн захиргааны ажилтаны ёс зүй харилцаа хандлага” сэдвээр,
2. 1-р бүрэн дунд сургуулийн Монгол хэлний багш Д.Амаргараг Монгол хэлний зөв бичих дүрэм, Эргэлзээтэй хэрэглэгддэг 700 үг, Монгол хэлний найруулга  сэдвээр, 
   

 

 

3. Аймгийн архивын тасгын мэргэжилтэн М.Төрбаяр Архив, албан хэрэг хөтлөлт сэдвээр сургалт зохион байгуулж, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавараас анхаарвал зохих асуудлын талаар,
   

 

 

4. Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд нар Шүүн таслах ажиллагааны талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт анхаарвал зохих зарим асуудал гэсэн сэдвээр 

 

5. мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Наранцэцэг сургалт Цахим мэдээллийн аюулгүй байдал, Нөлөөллийн мэдүүлэг, Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гэсэн сэдвүүдээр явагдаж нийт шүүгч ажилчид бүрэн хамрагдлаа. 

 

 

 

Эхлэлд очих