Шүүхийн иргэдийн төлөөлөгч Ж.Энхбаатар ”Үнэний төлөө зүтгэгчдэд ажлын амжилт хүсье”
2017-01-17 08:10:18
232
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн иргэн Ж.Энхбаатар би 60 гаруй настай.
Төр, улс төрийн байгууллагад 40 өөд жил ажилласан. 2016 онд Сүхбаатар аймгийн шүүхийн тамгын газраас надад та шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Иймд сургалтдаа ирж сууна уу гэсэн урилга ирсэн.
Ингээд л сургалтдаа сууж шүүхийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлыг ойлгож мэдэрсэн.
Миний бие шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож иргэний үүргээ биелүүлсэндээ баяртай байдаг юм.
Урьд би 1990-ээд оны үед ардын төлөөлөгчөөр үе үе суудаг байсан. Ерөнхий ойлголт байдаг байсан боловч одоо үнэхээр эрс өөрчлөгдөж шинэчлэгджээ.
Манай аймгийн шүүгч нар болон ажлтнуудын мэдлэг боловсрол дээшилж, хуулиа дээдлэн, иргэдээ хүндэлж шударга ёсыг шударгаар хэрэгжүүлж байгаа талаар иргэд хөдөлмөрчид ярьж байдагт би талархалтай байдаг юм.
Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч нартаа захихад шүүх хуралдаандаа идвэхтэй оролцож хуулийн хүрээнд шударгаар гэм буруугийн талаар зөв дүгнэлт гаргахыг хүсье.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー