Уншиж байна...
Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хорооны мэдээлэл
2017-02-06 03:40:17
249

2017 оны 02 сарын 03-ны өдрийн 16 цагт тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд \"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн  холбоо”-ны Сүхбаатар аймаг дахь салбар хорооны  нийт гишүүдийн дунд хурлыг зохион байгуулж ажиллаа.
Тус хурлаар Салбар хорооны менежер Н.Баярбаатар нь 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нийт гишүүдийн дунд хэлэлцүүлж хурлаар эцэслэн баталж, салбар хорооны гишүүний хураамжийг хураах нөхцөлөө тодорхойлж, улиралын сүүлийн сарын 23-ны өдөр гишүүний татвараа төвлөрүүлж байхаар тогтлоо.
Мөн холбооноос шинээр батлагдан гарсан \"Гишүүний татварын журам”, \"Гишүүнд буцалтгүй тусламж олгох журам”, Удирдах зөвлөлийн гишүүдэд аймгуудын салбар хороо хариуцуулсан хуваарь зэргийг бүрэн эхээр уншиж танилцууллаа. 
 

Эхлэлд очих