Уншиж байна...
Хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
2017-02-09 03:26:51
234

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр  \"Монгол улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2016 оны нэгдсэн  танилцуулга”  хэвлэлийн бага хурлыг орон нутгийн удирдлагууд болон иргэдийг оролцуулан засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Үүнд :
Шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2016 оны нэгдсэн тайлан, түүнчлэн  Сүхбаатар аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар сүүлийн 3 жилд шийдвэрлэсэн шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл хийж орон нутгийн сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулт өглөө. 
Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх  эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн хэргийн тоо урьд онуудтай харьцуулахад 5 дахин өссөн үзүүлэлттэй байна. 
Мэдээлэл лавлагаа олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Ариунбаяр 2016 онд сумд дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар тойм мэдээлэл хийлээ.
Мөн 2016 онд шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүдээс өссөн үзүүлэлттэй байгаа хүчингийн хэргийн талаар иргэдэд анхааруулга хүргэлээ.
 

Эхлэлд очих