Уншиж байна...
2015.04.09-ний өдрийн шүүх хуралдааны тойм
2015-04-09 23:29:28
153

Иргэнийн хэргийн тойм
1. Сум дундын 19 дүгээр шүүхийн иргэний шүүх хуралдаанаар С.Бадамнараагийн нэхэмжлэлтэй, Д.Эрхэмбаярт холбогдох \"Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.  
2. Сум дундын 19 дүгээр шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Ж.Сумъяагийн нэхэмжлэлтэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 
 
Эрүүгийн хэргийн тойм
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Энхбаатар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Батсүх, Б.Батбилэг, Э.Мөнхчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдааныг өмгөөлөгчийн хүсэлтээр 2015 оны 04-р сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутанд хэлэлцэхээр хойшлуулав. 

Эхлэлд очих