Уншиж байна...
2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-03-28 01:37:55
216

1. Д.Байгалмаагийн нэхэмжлэлтэй \"хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Догойнэрэнгийн Алтанцэцэг гэсэн нэрийг нь баллаж Байгалмаа гэж засварласан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Догойнэрэнгийн Байгалмаа мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 2. Х.Хоролсүрэнийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Сүхбаатар холбогдох \"ажилд эгүүлэн оруулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. С.Баянмөнхийн нэхэмжлэлтэй, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг түр гүйцэтгэгч Х.Хишигбадрахад ходбогдох \"ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
4. Ц.Цэгмидийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Ц.Цэгмид нь Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байхдаа 550 төгрөгийн цалин авч байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ
 

Эхлэлд очих