СҮХБААТАР АЙМГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ “80 ЖИЛ”-ИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД
2022 онд Сүхбаатар аймгийн Шүүх байгуулагдсаны түүхт \"80 жил”-ийн ой тохиож, тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн, бүтээн байгуулалт ихтэй жил байсан бөгөөд ойн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Шүүхийн үйлчилгээний төвийг шилэн хаалтаар тусгаарлан, орчин үеийн өнгө үзэмж сайтай шилэн хаалга хийж шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн туслах, шүүхийн бичиг хүргэгч нарын өрөөний зохион байгуулалтыг өөрчилж ажиллах орчныг сайжруулснаар \"Нээлттэй шүүхийн үйлчилгээний хэсэг”-ээс иргэд, олон нийт мэдээлэл, үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдлээ. Түүнчлэн шүүхийн байрны гаднах төмөр торон хашааг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн бетонон суурьтай шүүхийн лого бүхий төмөр сараалжин хашааг шинээр барьж мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлын хүрээнд шүүхийн шүүгч, ажилчдын \"автомашины зогсоол”-ыг байгууллагынхаа хашаанд оруулж, 13/48 м2хэмжээтэй хайрган суурьтай бетонон хучилттай 30 машины авто зогсоолыг шинээр барьж ашиглалтад орууллаа.
Байгууллагын 2022 оны төсвийн урсгал засварын төлөвлөгөөнд тусгагдсан тус шүүхийн Тамгын газрын конторын барилгын хормойн хэсгийг шинээр пасадлах, усны хаялга хаяавчийг тэгшилж засварлах ажлыг хийж гүйцэтгэв.