“Мобиком Сүхбаатар” салбар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Волейбол”-ын тэмцээн зохион байгуулагдав.
2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд \"Мобиком Сүхбаатар” салбар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд \"Волейбол\"-ын тэмцээн зохион байгуулагдаж, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын нийт 30 гаруй баг тамирчид оролцлоо.
Уг тэмцээнд оролцсон Сүхбаатар аймаг дахь Шүүхийн эрэгтэй баг тамирчдыг шүүгч Н.Баярбаатар ахалж, эмэгтэй баг тамирчид тус аймгийн Прокурорын байгууллагын эмэгтэй баг тамирчидтай нэгдэн холимог баг бүрдүүлснийг шүүгч Б.Цэрэнханд ахалж \"Шүүх-Прокурор холимог” эмэгтэй баг тамирчид \"гуравдугаар байр” эзэллээ.
Нийт оролцсон баг тамирчид болон хөгжөөн дэмжигчид, тэмцээнийг зохион байгуулсан \"Мобиком Сүхбаатар” салбарын хамт олонд талархал илэрхийлж, ойн баярын мэнд хүргэе.