Уншиж байна...
“СУРАГЧИД” ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2022-12-01 02:13:06
222

    

     Тус шүүхийн тамгын газрын даргын урилгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн \"Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Ганхуяг сурагчдад шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн онцлог, мөн шүүхийн байр, орчин нөхцөлтэй танилцуулж сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн сурагчид Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нээлттэй шүүх хуралд ажиглагчаар оролцож шүүн таслах ажиллагааны талаар ойлголттой болов.

 

 


 

 

 

 

 

 

 

 

Эхлэлд очих