Уншиж байна...
ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
2022-12-07 06:43:48
355

    Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын Хуульчдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран \"Хуульчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа-\"г зохион байгуулав.  Тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын захиргааны ажилтан буюу шүүгчийн туслах Б.Цолмон 2022 онд хуульчийн сонгон шалгаруулалтад орж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авч, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуульчийн тангарагаа өргөлөө. Уг үйл ажиллагаанд  аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа болон хуулийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож тангараг өргөсөн хуульч нарт баяр хүргэв.

 

 

 

 

 

 

 

 

 

Эхлэлд очих