Уншиж байна...
ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-10-15 00:00:00
5

Сүхбаатар аймгийн шүүхийн Тамгын газраас Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан албан хаагчидтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Шүүхийн Тамгын газрын дарга С.Баянмөнх, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албан хаагчид оролцож, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүхийн байрны харуул хамгаалалтыг сайжруулах, эрэн сурвалжлах болон албадан ирүүлэх тухай захирамж, шийдвэрийн биелэлтийг хангах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Мөн цаашид байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх, шүүхийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Эхлэлд очих