Уншиж байна...
ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ, ТАЙЛАН ГАРГАХАД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-10-09 00:00:00
16

Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Одонтуяа, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Бат-Эрдэнэ нар шинээр томилогдсон шүүхийн захиргааны албан хаагчдад зориулан “Шүүн таслах ажиллагааны мэдээ, тайлан гаргахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд шүүн таслах ажиллагааны мэдээ, тайланг холбогдох заавар, аргачлалын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны статистик мэдээллийг нэгтгэх, мэдээ тайлангийн үзүүлэлтүүдийг зөв тооцох, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах талаар мэдээлэл өгч, анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцууллаа.

Мөн мэдээ, тайлан боловсруулах явцад гарч болзошгүй алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн эх сурвалж болон бүртгэлийн уялдаа холбоог хангах, тайлант хугацаанд мэдээллийг тулган баталгаажуулах, тайланг тогтоосон хугацаанд чанартай гаргахын ач холбогдлыг онцолсон юм.

Тус сургалт нь шинээр томилогдсон шүүхийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шүүн таслах ажиллагааны мэдээ, тайлан гаргах арга барилыг эзэмшүүлэх, ажлын хариуцлага, мэдээллийн үнэн зөв байдлыг хангахад чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Эхлэлд очих