СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
2023-04-11 06:59:55
693
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС САНАЛ БОЛГОСОН НЭР ДЭВШИГЧИЙГ ТОМИЛОХООС
ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТАТГАЛЗСАН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО
дугаар: 122/ШШ2021/0016
Шүүхийн шийдвэрийн тойм: №03
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Т нь Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлснийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн Б-г Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосныг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга томилохоос үндэслэлгүйгээр татгалзсан байна.
Санал болгосон нэр дэвшигчийг томилохоос үндэслэлгүйгээр татгалзсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргад хүргүүлснээр аймгийн Засаг дарга Т-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж гаргасан нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн гэж шүүх дүгнэжээ.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтэн эхээр нь үзэх бол:
https://shuukh.mn/single_case/12653?daterange=2021-01-01%20-%202023-04-10&id=1&court_cat=3&bb=1
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Б.Баярцогт