Уншиж байна...
САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-05-30 00:00:00
400

Сайн үйлсийн аян зохион байгууллаа

Тус шүүхийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилчид  нийгэм рүү чиглэсэн  сайн үйлсийн аян зохион байгууллаа.

Уг аянаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн  амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй өрхийг сонгон авч хүнс болон ахуйн хэрэгцээний бараа материал, хүүхдүүдэд нь хувцас, бэлэг гардуулан өгөв.

 

         СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙ ТАМГЫН ГАЗАР

Эхлэлд очих