Уншиж байна...
АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ, ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
2026-10-20 00:00:00
7

Сүхбаатар аймгийн шүүхийн Тамгын газрын ажилтнууд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр зохион байгуулагдсан сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Сүхбаатар аймаг дахь референт Э.Болормаа удирдан явуулж, жендэрийн эрх тэгш байдлын үндсэн ойлголт, ажлын байран дахь бэлгийн дарамтын хэлбэр, түүнийг таньж мэдэх, урьдчилан сэргийлэх арга зам, холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт болон бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тус сургалт нь шүүхийн захиргааны ажилтнуудын хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ажлын байранд бие биеэ хүндэтгэх, ялгаварлан гадуурхалт болон аливаа хэлбэрийн дарамтаас ангид, аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

Эхлэлд очих