Уншиж байна...
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2023-11-10 00:00:00
526

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй, амжилттай ажиллаж, шударга ёсыг тогтоох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга асан, өндөр настан Цэвэгийн Ганхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Сэнгэдоржийн Оюунтунгалаг, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Бавуугийн Цэрэнханд нарыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар,

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр Сүхбаатар аймгийн шүүхийн өндөр настан Дамдинжавын Цэвэлмааг “Шүүхийн тэргүүний ажилтан” тэмдгээр,

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар ахмад шүүгч, тус шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Доржпаламын Сугарыг “Шударга ёсны элч” тэмдгээр,

Монголын шүүхийн ахмадуудын холбооны тэргүүн Н.Лүндэндоржийн шийдвэрээр Сүхбаатар аймгийн шүүхийн ахмадын салбар зөвлөлийн гишүүн Лувсангомбын Буянцэцэгийг шүүхийн ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр,

Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Цэрэндоржийн Алтанцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Сонинбаярын Наранбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

​​​​​​

Эхлэлд очих