Тамгын газрын 2020 оны гүйцэтгэлийн тайлан хэлэлцэж, шилдгүүдээ тодрууллаа
2020-12-31 04:08:07
391
Тамгын газрын 2020 оны гүйцэтгэлийн
тайланг хэлэлцэж, шилдгүүдээ тодрууллаа
Шүүхийн захиргааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д \"Бүх шатны шүүхийн тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.”, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12 дугаар зүйлийн 12.3-т \"Тамгын газар төлөвлөгөөний биелэлтийг хагас бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд ... жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тухайн шүүхдээ танилцуулна гэж заасны дагуу Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар 2020 оны гүйцэтгэлийн тайлангаа шүүгч ажилчдад тайлагналаа.
Тус шүүхийн тамгын газар 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө 15 зорилт бүхий арга хэмжээг 24 төлөвлөснөөс зорилтоо 100 хувь, арга хэмжээгээ 91.6 хувиар биелүүлсэн амжилттай ажиллалаа.
Тамгын газрын 2020 оны үйл ажиллагаанд шүүгч ажилчид \"бүрэн хангалттай” үнэллээ.
Энэ үеэр 2020 онд ажил хөдөлмөрөөрөө хамтт олноо манлайлан ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилчидаа тодруулж шагнал гардуулж баяр хүргэлээ.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн оны шилдэг шүүгчээр шүүгч С.Оюунтунгалаг,
Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шилдэг шүүгчээр шүүгч Х.Санжидмаа
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шилдэг шүүгчээр Ерөнхий шүүгч П.Болормаа
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шилдэг шүүгчээр шүүгч Б.Цэрэнханд
Тамгын газрын төрийн захиргааны шилдэг албан ажилтнаар Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг , шүүгчийн туслах Э.Цолмон
Төрийн үйлчилгээний шилдэг албан хаагчаар бичиг хүргэгч У.Эрдэнэжаргал нар тодорлоо