ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Рашзэвэгийн Булганы "Шүүгчийн тангараг” өргөх ёслолын арга хэмжээг 2026 оны 10 сарын 22-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
.jpg)
.jpg)
Арга хэмжээг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд нээж, шүүгч Р.Булганы намтрыг товч танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн тангараг өргөв.
.jpg)
Ёслолын арга хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, урилгаар Сүхбаатар аймгийн Прокурорын газар, Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцтгэх газар, Өмгөөлөгчдийн зөвлөлийн удирдлага, ахмад шүүгчдийн төлөөлөл, шүүгчийн гэр бүлийнхэн, хамтран ажиллаж байсан ажилчдын төлөөлөл оролцож, тангараг өргөсөн шүүгчид баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
.jpg)
.jpg)