ШҮҮХИЙН БАЙРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/42 дугаар тушаалаар томилогдсон комисс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82, А/170 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүхийн байрны аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын дагуу шүүхийн байрны аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Комисс холбогдох журамд заасан чиглэл бүрээр шүүхийн байрны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг үнэлж, үнэлгээний үр дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллалаа.




Энэхүү үнэлгээ нь шүүхийн байрны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтан болон шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чиглэв.