Уншиж байна...
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалтад хамрагдлаа
2025-04-09 00:00:00
216

Авлигын эсрэг хуулийн 10.3-т болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3-д заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгээ жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

ХАСХОМ гаргахад дэмжлэг үзүүлж мэдээ мэээллээр хангах чиглэлээр  “2024 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө, орлогын мэдүүлэг шинэчлэн гаргах тухай” сэдэвт сургалтыг Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 7 шүүгч болон шүүхийн захиргааны 14 албан хаагч нарт 2025 оны 01 сарын 22-ны өдөр мэдээллийн технологийн мэргэжилтэн Г.Болдоо мэдээлэл өглөө. 

Эхлэлд очих