Уншиж байна...
Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хийгдлээ.
2026-04-20 00:00:00
26

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх журам"-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас 2026 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд батлагдсан удирдамжийн дагуу Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ.


Ажлын хэсгээс Шүүхийн тухай хуульд заасан Тамгын газрын үндсэн чиг үүрэг болох шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр, шүүхийг хүний нөөцөөр хангах чиглэлээр, шүүхийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглээр, мэдээллээр хангах чиглэлээр, хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үр дүнг нийт шүүгч, ажилчдын хуралд танилцууллаа.

Эхлэлд очих