ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид эрүүл мэндийн боловсрол, яаралтай үед үзүүлэх анхан шатны тусламжийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх зорилгоор эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагдлаа.

Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч, мэргэжилтнүүд удирдан зохион байгуулж, амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээ, анхны тусламжийг зөв дарааллын дагуу үзүүлэх аргачлал, зүрх уушгины сэхээн амьдруулах (CPR), гэмтэл бэртлийн үед авах арга хэмжээ зэрэг онол, практик хосолсон мэдлэг олголоо.
Сургалтын үеэр оролцогчид бодит нөхцөл байдалд хэрхэн зөв, шуурхай хариу арга хэмжээ авах талаар дадлага хийж, хүний амь насыг аврахад цаг алдалгүй, зөв тусламж үзүүлэхийн ач холбогдлыг гүнзгий ойлгож авсан юм.
.jpg)
.jpg)
Шүүхийн Тамгын газрын зүгээс энэхүү сургалтыг зохион байгуулснаар шүүхийн албан хаагчид ажлын байранд төдийгүй өдөр тутмын амьдралд гэнэтийн осол, эрсдэл үүссэн үед бусдад анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай болж, аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.